“Ази номхон далайн бүс нутгийн сонгуульт албан тушаал дахь жендерийн тэгш байдал бага хурал өчигдөр, өнөөдөр Тайландын Бангкок хотноо болж байна. Тус бага хуралд Тайланд, Вьетнам, Монгол улсуудаас төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зургаан зүйлт үйл ажилагаа, улс төрийн тэгш байдлыг хангах үндэсний төлөвлөгөөг боловсруулж байна. Манай улсаас УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа, Жендерийн Үндэсний хорооны дэд дарга асан Б.Долгор, Жендерийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Энхсайхан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, Иргэний Хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа нарын эмэгтэйчүүд оролцож байна
Манай улс 2012 оны сонгуулиар эмэгтэйчүүддээ итгэл үзүүлэн 3,9хувь байсан төлөөллийг 12 хувь болгосон ч цаашид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд ажиллах шаардлагатай. Манай улс бүс нутагтаа номхон далайн жижгэвтэр улсууд болон парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй Науру, Микронез, Соломоны арлууд гэх улсуудын өмнө нь жагсаж байна.
Тус хуралд оролцож байгаа төлөөллүүд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Эмэгтэйчүүд улс төрд ардчилсан зарчмаар асуудалд ханддаг.Тухайлбал санхүүжилтээ гэр бүл найз нөхдийн хүрээнд ил тод байлгаж хамтарч шийддэг нь авилгалд өртөхгүй байх давуу талтай, эмэгтэйчүүддээ итгэл үзүүлснээр нийгмийн чанартай олон асуудлуудад амьдралд ойр бодит шийдвэрүүд гардаг, улс төр бохир харагддаггүй гэх мэт давуу тал их байгааг дурдлаа.