П.Алдаржавхланг ОССК-ийн захирлаас чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

П.Алдаржавхланг ОССК-ийн захирлаас чөлөөлжээ

Орон сууц санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан саяхан болж, П.Алдаржавхланг албан тушаалаас нь чөлөөлжээ. Ингэснээр түүний оронд А.Гантулга гэх залууг тус корпорацийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Шинэ албанд томилогдоод байгаа А.Гантулга нь ОССК-ийн хамт олонтой танилцах уулзалт хийх үеэрээ корпорацийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, сайжруулах шаардлагатай талаар ярилцжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2006 онд тогтоол гаргаснаар ОССК-ийг байгуулсан юм. Тус корпорацийн гол зорилго нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах үндсэн үүрэгтэй. Гэвч байрны үнэ хэт өндөр байгаа нь бага орлоготой иргэдийг орон сууцжуулах байтугай дундаж орлоготой нь орон сууцанд орох боломжийг ч хомсдуулж буй. Гэлээ ч байгаа бүхий л боломжоо ашиглаад Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд арилжааны банкнаас тавьж буй нөхцөл шаардлагыг хангасан иргэдэд ОССК нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй 20 жилийн хугацаатайгаар хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж