Жолооч нарыг ирэх аравдугаар сарын 01-нээс Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахаар болжээ. Энэ хугацаанд сайн дураараа дээрх даатгалд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Дүрэм зөрчиж, хөдөлгөөнд оролцсон тохиолдолд журмын хашаанд байршуулсан төлбөрийг төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох ажээ.
Иргэд даатгалын компаниа өөрсдөө сонгох эрхтэй ба "А" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 12500, "В" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 33000, "С" ангилалтай бол 42500, "D" ангилалтай бол 53000 төгрөг "М" ангилалтай нь 12500 төгрөгөөр даатгуулах юм байна.
Д.ЖАРГАЛ