Нээлттэй сонсгол зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Нээлттэй сонсгол зохион байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо есдүгээр сарын 25-нд 14.00 цагаас Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нээлттэй сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл оролцож, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцох юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж