Есдүгээр сарын 18-нд Японы Токио хотноо эхэлсэн “YONEX Open Japan-2012” тэмцээнд Хятадын бадминтончид оролцоогүй байна. Дээрх газар нутгийн маргаанаас болж БНХАУ-ын шилдэг бадминтончид тус тэмцээнд хүрэлцэн ирээгүй гэнэ. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Хятадын бадминтончид холимог хосоос бусад төрөлд аваргалж байжээ.
Мөн есдүгээр сарын 22-23-ны хооронд Токио хотноо болох байт харвааны Дэлхийн цомын тэмцээнд ч Хятадын тамирчид оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Японы тэргүүн теннисчин, өдгөө ATP-гийн чансааны 17-д бичигдэж буй Кей Нишикори ирэх аравдугаар сарын 10-нд БНХАУ-ын Шанхайд болох "Shanghai Rolex Masters” тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна.