УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Дархан” Төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэцогт үйлдвэрийнхээ технологийн шинэчлэл болоод Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор байгуулах үндэслэлийн талаар УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй ажлын хэсгийнхэнд танилцуулсан байна. Тус үйлдвэр нь энэ оны байдлаар 82 тэрбум төгрөгийн орлого олж, 7 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллажээ. УИХ-ын дарга З.Энхболд үйлдвэртэй танилцах үеэрээ “Үйлдвэрийн одоогийн үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжилбэл 2 жилийн дараа хүдрээ олборлож, 300 мянган тн төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох нь тодорхой байна. Тиймээс тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулна” хэмээжээ.
Э.САР