Барилгаас унасан ажилчид яав?

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Барилгаас унасан ажилчид яав?

Хан-Уул дүүргийн III хороо, 18-р сургуулиас дөрөвхөн метрийн зайд баригдаж буй  барилгын өргөгч тавцангийн бэхэлгээ тасарч, хоёр ажилтан хүнд бэртсэн хэрэг есдүгээр сарын 19-нд гарсан. Зургаан давхраас унаж, хүнд бэртсэн 19 настай н.Хосбаяр, 29 настай н.Бат-Эрдэнэ нар ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Тэдний биеийн байдлыг албаны эх сурвалжаас тодруулахад, “Хоёр ажилтан нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан. н.Бат-Эрдэнийн биеийн байдал харьцангуй гайгүй байсан болохоор Чингэлтэй дүүргийн эмнэлэгт  шилжүүлсэн. Харин н.Хосбаяр манай Гэмтлийн эмнэлгийн Тархи, нуруу нугас судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ. Орон сууцны зориулалтаар барьж буй “Мандал Алтай” компанийн байрыг 18 дугаар сургуулиас ердөө 4 метрийн зайд барьж байгаа юм. Анх зургаан давхар орон сууц барина гэсэн яриа байсан ч одоо 12 давхар хүрээд байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж