Хэлэлцэх сэдвийн тухайд, Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал болон сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийг хамрах ажээ.
Энэ нь “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд болох хоёр дахь сургалт бөгөөд зургадугаар сард өмгөөлөгчдөд зориулсан анхны сургалтыг хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын хуульч, профессор Сигурд Соренсон удирдан явуулсан гэнэ. Уг төслийн гол зорилго нь шударга ёс, ардчиллыг хөхиүлэн дэмжихийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх хуульчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад орших юм байна.