Ажлын хэсэг өнгөрсөн мягмар гаригт Мэргэжлийн хянгалтын ерөнхий газар, Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт тус бүр ажиллаж барилгын үйлдвэрлэлд ажлын хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын стандарт, дүрэм журмыг чангатгах зорилгоор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоох үүрэг даалгавар өгсөн байна.
Энэхүү үүрэг даалгаврын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр барилгын хяналт шалгалтын онцгой нөхцөл байдлыг тогтоожээ. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 526 барилга баригдаж байгаа аж. Үүнээс 420-д нь мэргэжлийн хяналтын байцаагчид хүрч очиж шалгасан ч хэд нь хөдөлмөр аюулгүй байдал, техникийн шаардлага хангасан хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг нэгдсэн дүгнэлтийг хараахан гаргаж чадаагүй байгаа юм.