УИХ-ын гишүүн, Архангай аймгаас нэр дэвшигч Б.Болор есдүгээр сарын 22-ноос эхлэн ирэх сарын 1 хүртлэх хугацаанд Архангай аймгийн 19 суманд ажиллах талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Нутгийнхаа ард олны итгэлийг өвөртлөсөн УИХ-ын гишүүн маань тангараг өргөсөнөөс хойших хугацаанд хэрхэн юу хийснээ сонгогчиддоо тайлагнах гэнэ. Мөн орон нутгийн сонгуулийн шинэчилсэн хуулийг танилцуулахын зэрэгцээ иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох зорилготой ажиллах ажээ.
Л.Булган /Архангай аймаг/