МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу ирэх долоо хоногийн пүрэв гаригт зарлагджээ. Шүүх хурлын товыг Нийслэлийн шүүхээс товлосон байна. Сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу тодруулбал, Эрүүгийн хуулийн 283, 263, 150 дахь хэсэг зааснаар зүйлчлэн шүүн таслах ажиллагаа Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн наймдугаар сард болж, түүнд дөрвөн жилийн ял оноосон юм. Гэвч түүний өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах болно гэдгээ мэдэгдэн, Нийслэлийн шүүхэд хандсанаар ийнхүү дээрх шүүх хурлын тов гарчээ.
Г.Дарь