“Шүүгчийн туслах солилцоо”-г хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

“Шүүгчийн туслах солилцоо”-г хэрэгжүүлэв

МУ-ын Шүүхийн
хэмжээнд анх удаа Говь-Алтай аймгийн шүүх, Баян-Өлгий аймгийн шүүхтэй
хамтран “Шүүгчийн туслах солилцоо” арга хэмжээг 10 хонгийн хугацаатай
зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Говь-Алтай аймгаас шүүгчийн туслах
Б.Буянт, Баян-Өлгий аймгийн шүүхээс туслах шүүгч Н.Болатбек нар оролцон
ажиллав. Шүүгчийн туслах солилцоо ажлыг дээрх хоёр аймгийн шүүхийн
Тамгын хэлтсийн дарга нарын хамтран баталсан журмын дагуу гүйцэтгэсэн
бөгөөд орон нутгийн шүүхийн ажилтай танилцах, харилцан туршлага
солилцох, бусдаасаа суралцах боломж бүрдсэн байна.

Ш.ЦООДОЛ

 /Говь-Алтай аймаг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж