
Нийт 217.4 сая ам.долларын олон шатлалтай зээлийг нийслэл хотод 7.7 км авто замыг сайжруулах, гүүрэн гарц барих болон 4 км-т троллейбусны дэд бүтэц байгуулах ажилд зарцуулах ажээ. Зээлийн хоё рдахь хөрөнгө оруулалтыг автобусны гурван бааз байгуулах болон троллейбусны 11.1 км дэд бүтэц, шугам сүлжээг сайжруулахад зарцуулах бөгөөд 2020 оны сүүлчээр зээлийн сүүлчийн хөрөнгө оруулалтыг зам засвар болон троллейбусны дэд бүтцийн өргөтгөлд зарцуулах юм байна.
Н.ЭНХ