АНУ-ын 33.000 цэрэг Афганийг орхижээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын 33.000 цэрэг Афганийг орхижээ

АНУ-ын Батлан хамгаалах Яамны төлөөлөгчдийн өчигдөр буюу пүрэв гаригт мэдээлснээр тус улсын Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан 33.000 цэрэг нутаг буцжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр одоогийн байдлаар нийт 68.000 цэрэг Афганистаныг орхиод байгаа аж. Афганистанд цэргээ илгээсэн эвслийн хүчний улс орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сард Брюссельд болсон юм. Дээрх уулзалтаар Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа АНУ тэргүүтэй НАТО-гийн цэрэг 2014 гэхэд цэргээ тус улсаас гаргахаар шийдвэрлэж, ийнхүү дээрх тооны цэргүүд Афганистаныг орхиод байгаа юм. Мөн дээрх уулзалтаар 2015 он гэхэд Афганистанд ямар стратегиар ажиллах талаар албаныхан санал солилцсон байна. АНУ-ын албаныхны мэдээлж байгаагаар өнгөрсөн жилээс эхлэн нийтдээ 101.000 цэрэг Афганистан дахь цэргийн ажиллагаанд оролцжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж