Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо үргэлжилж байна. Оношлогоо өчигдрөөс /09.20/ эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноос хамааран өдөр бүр 1-4 тээврийн хэрэгслийг хамруулж байгаа гэнэ. Дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна.
Д.ЖАРГАЛ