Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Хошин урлагийн акулуудын нэг, жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг найман жилийн дараа эргэн тайзнаа гарч, үзэгчдийг баярлууллаа. Тэрбээр өчигдөр “Мөрөөдлийн театр”-ынхны хамт намар цагийн уран бүтээлийн нээлтээ хийсэн “Амьдрал өөрөө бэлэг” шоу драмаар үзэгчидтэйгээ эргэн уулзсан юм. Ааяа хоёр үзэгчдэлтэй хошин шоу драмын эхний хэсэгт жүжигчин Алтаншагайгийн эхнэрийн дүрээр тайзнаа гарч ирэхэд үзэгчид түүнийг халуун алга ташилтаар угтан авсан нь хэчнээн үгүйлж байсныг нь гэрчлэх мэт.

Тоглолтын дараа үзэгчид жүжигчин Ааяагийн тухай “Түүнийг ямар их санаа вэ”, “Ааяа, хэзээд цоглог байх юм аа” гэхчлэн Ааяаг санаснаа ярилцаж байв.

Мөрөөдлийн театрын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолт Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19.00 цагт тоглох юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж