Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаахын өмнө УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлэлцэх асуудлын дарааллыг баталсан юм. Үүнд

  1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
  2. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл; 
  3. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл; 
  4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 
  5. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан; 
  6. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 
  7. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл; 
  8. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл; 
  9. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  10. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 
  11. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд; 
  12. Бусад гэсэн асуудлууд багтаад байна.

Ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхаар тогтоогоод буй юм. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар мөн шийдвэрлээд байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж