Энэ мэтчилэн Хятад улс дотоод хэрэглээгээ тэтгэсэн эдийн засаг руу шилжихийг зорьж, зах зээлээ өргөжүүлж буй нь бидний ирээдүйд халтай гэдгийг онцолсон. Эрдэмтэн С.Будням байгалийн баялаг зардаг эдийн засгаасаа үйлдвэржсэн эдийн засагтай болох чиглэл рүү явбал дэлхийн нийтийг хамарсан хямралд өртөхөөс сэргийлнэ гэж үзэж байлаа. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, цахилгаан эрчим хүчний нөөцтэй болох, экспортын шинэ эх үүсвэрийн нөөцтэй болох нь чухал аж. Жишээлбэл, бүх аймагт сум дундын мах, арьс, шир боловсруулах үйлдвэр баривал мал, аж ахуйн түүхий эдээ экспортод гаргах боломж бүрдэх аж. Мөн газар, тариалангаа нэмэгдүүлж, улаан буудайн нөөцөө арвижуулах шаардлага буйг дурдав. Энэ үеэр Академич, профессор Т.Намжим “Хятадын эдийн засгийн бодлого дотооддоо хэрэглээгээ хангах чиглэлд явж байгаа болохоор бид ч ирээдүйгээ бодож нүүрсний кокс, химийн үйлдвэр, шингэн түлш гаргах чиглэлд түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэв. Мөн газрын тос хайж олборлох, бүтээгдэхүүн хуваах гэрээг судалгаа муутай, дутуу боловсруулж гаргасан. Ялангуяа үндэсний үйлдвэрүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах нь тодорхойгүй байгааг ч дурдав. Хурлаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаас бүрдсэн ажлын хэсгийг МАН-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг гарч ажиллахаар болов. Тэд УИХ-ын гишүүдэд эндээс гарсан санал, зөвлөмжөө хүргэх юм байна.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn