
Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ “iPhone 5” нь өмнөх загваруудын амжилтаа эвдэж, олон сая хувь борлогдох юм байна. Хэрэглэгчдийн шуналыг хөдөлгөж байгаа шинэ “iPhone 5” нь өмнөх iPhone-уудыг бодвол нимгэн, өндөр гэрлийн тусгалтай, томруулсан дэлгэцтэй юм.
Ийнхүү Apple корпорацийн албаны хүмүүсийн өнөөдөр өглөө мэдээлснээр тус корпорацийн шинэ бүтээгдэхүүн “iPhone 5” Ази Европоос эхлээд дэлхийн бүх зах дээр хэрэглэгчдийн гарт хүрээд эхэлжээ.
Э.Анхтуяа