Хамт ажилладаг эмэгтэйгээ хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэх Ж.Нэргүйг өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алимаа нар оролцох аж. Шүүгдэгч Ж.Нэргүй ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.
Д.ЖАРГАЛ