Туркийн нийслэл Анкарад дэлхийн шилдэг 12
эмэгтэй шатарчны Гран-при тэмцээний цуврал үргэлжиж байна. Энэхүү
цувралд Монгол Улсын шигшээ баг болон ХААН банк, “Алдар” спорт хорооны
тамирчин их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж буй. Манай тамирчин тэмцээний эхний
гурван өргийн тоглолтод ИМ Татьяна Косинцева (ОХУ), ИМ Анна Музычук
(Словени), ЭИМ Кубра Озтурк (Турк) нартай дараалан тэнцээд байсан.
Тэгвэл дөрөвдүгээр өрөгт ИМ Монико Соцко (Польш)-г хожсоноор 2,5 оноотой
боллоо. Цуврал тэмцээнийг дөрвөн тоглолтын дараа Хумпи Конеру
(Энэтхэг), Руан Люфей (БНХАУ) нар 3,5 оноогоор тэргүүлж, ИМ Анна Музычук
(Словени), ЭИМ Жу Венжун (БНХАУ), ИМ Викториа Чмилите (Литва) нар 3.0
оноогоор удаалж, Б.Мөнгөнтуул зургадугаар байрт явна.

Д.ЕСҮХЭЙ
"ӨДРИЙН ШУУДАН" сонин