Фрай тодорохойгүй хугацаагаар талбайд гарахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Фрай тодорохойгүй хугацаагаар талбайд гарахгүй болжээ

Финикс Сансын довтлогч Чаннин Фрай эрүүл мэндийн шалтгаанаас буюу зүрхний доголдлоос болж тодорхойгүй хугацаанд талбайд гарах боломжгүй болсон гэж NBA.com мэдээллээ. Энэ нь Фрай болон Санс багийн хувьд тун ч таагүй мэдээ юм, учир нь сүүлийн үед зүрхний доголдлоос болж Эдди Карри, Крис Уилкокс, Жефф Грийн зэрэг хэд хэдэн тоглогчид удаан хугацаагаар талбайд гараагүй билээ.

Улирлын өмнөх шатны эрүүл мэндийн үзлэг хийгдэж явах үед эмч нар энэ асуудлыг илрүүлсэн гэнэ. Улмаар Фрай ямар нэгэн хөдөлгөөнт спортоор хичээллэж болохгүй бөгөөд 12 сард дахин тест өгөх юм байна. Сансаас Фрайг орлож Маркийф Моррис, Жирмэйн О"Нил нар талбайд илүү минутыг өнгөрүүлэх болж байна.

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж