Баянхошууны Тойргийн уулзвараас долдугаар хорооны гарц хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хаана. Зам засварын ажил энэ сарын 27-ны 23.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Засварын ажлыг “Хувай Монголиа” ХХК гүйцэтгэх бөгөөд автозамд тулган хашаа татаж, барилга барьсан айл өрх, аж ахуйн нэгж компаниудын газрыг чөлөөлөх юм байна. Тус зам дагуу байрлах 200 орчим аж ахуйн нэгж газраа чөлөөлөх шаардлагатай байгаа аж.
Д.ЖАРГАЛ