Єнєєдрийн байдлаар, барилгын салбарынхны ажил ямар шатанд явааг сонирхлоо. Єнгєрєгч дєрєвдvгээр сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга "Дэлхийн эдийн засгийн хямралаас бага багаар гарч байгаа манай орны хувьд эн тэргvvнд барилгын салбараа хәл дээр нь босгох явдал хамгаас чухал. Тиймээс тєрийн зvгээс, арилжааны банкуудаас ч байдлыг бодитой харж барилгын салбар, барилгачдаа дэмжмээр байна" хэмээн єгvvлж байсан. Хямралд хамгийн гvн єртсєн барилгынханд банкны зvгээс туслахын оронд зээлээ багасгаж, шалгуураа єндєржvvлсэн байна. Зарим эх сурвалжийн єгvvлснээр, Монголбанкны зvгээс барилгын компаниудад их хэмжээний зээл олгох байдлыг бууруулахыг арил¬жааны банкныханд vvрэгдсэн бололтой. Тиймдээ ч барилгын компаниудын хувьд ємнєх шигээ єндәр хvvтэй, их хэмжээний зээл авч чадахгvй зогсонги байдалд орсон байна. Тvvнийхээ оронд гадна, дотны санхvvгийн эх vvсвэртэй байгууллага, хувь хvнтэй ажиллахыг илvvд vзэх болжээ. Vvний нэг жишээг барилгын томоохон компаниудын зарим нь гадны эх vvсвэртэй барилгын ажлаар мэргэшсэн байдлаас харж болно. МАХН-ын цагаан байрыг "Єндєр буянт холдинг" компани 15 гаруй тэрбум тєгрєгєєр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Манайдаа л томд орох "Авзага трейд", "Цаст", "Нийслэл єргєє" зэрэг олон компани иймэрхvv ажил хийдэг болсон.
Барилга, хот, байгуулалтын яамны мэдээлснээр ашиглалтад орсон ч улсын комисс хvлээж аваагvй 1300, барилгын явц нь 80-90 хувьтай байгаа 1100, улсын комисст хvлээлгэн єгсєн 170 гаруй барилга, байгууламж байгаа гэнэ. Эдгээрийг гах зээлд борлуулах, эзэнд нь хvргэхийн тулд барилгын компаниуд борлуулалтын шинэ маркетинг, менежмент хийх зайлшгvй шаардлагатай тулгарчээ. Барилгын салбарынхны шинэ менежментэд банкны зvгээс иргэдэд олгож буй зээл, зээлийн хvv, хугацаа ихээхэн хамааралтай болохыг тэд мэдэрч байгаа ч vнээ тєдийлєн бууруулах сонирхолгvй байна. Нэг єрєє байр гэхэд л байршлаасаа шалтгаалаад 32-35 сая тєгрєгєєс буухгvй нь. Ийм нєхцєлд барилгын томоохон компаниуд захиалагчдаас "завшсан" мєнгєєрєє жаал тонгочих л vлдсэн бололтой. Нэгvгээрхэлбэл, барилгын салбарынхан газрын ашигтай байрлал, орчин нєхцєлєє сайн сурталчилсны хvчинд урьдчилж захиалга авдаг. Тэрхvv босгосон мєнгєєрєє ажлаа эхлvvлдэг аж. Дээр нь барилгынхны хэллэгээр хэрэглэгчдэдээ тохируулсан гэсэн тодотголтой барьж буй барилга нь чанарын шаардлага хангадаггvй. Хэрэглэгчдийн зvгээс ч гомдол санал их гаргадаг гуравдугаар зэрэглэлийн гэхтодотголтой байрны асуудал компани, иргэн хоёрын дунд маргаан vvсгэдэг.
Vvний тод жишээ нь, "Эко констракшн" ХК-ийн барьж буй барилга юм. Гурван янзын зэрэглэлтэй барилга барьдаг тус компанийн ашиглалтад оруулсан байрыг улсын комисс хvлээж авдаггvй. Байдал ийм байхадтэдний зvгээс хууль зєрчин ашиглалтад ороогvй барилгаа иргэдэд худалдан, мєнгєтэй болж дараагийн ажлаа санхvvжvvлдэг бололтой. Єнгєрєгч 2009 оны нэгдvгээр улиралд ашиглалтад оруулах гэрээтэй "Тэмvvлэл" хотхоны байр vvний тод илрэл. Барилгынхны энэ мэт эрээгvй байдал салбараа хәл дээр нь босгоход бас нэгэн саад тотгор болж буйг ахмад барилгачид толгой сэгсрэн єгvvлдэг. Барилгын салбарын ажил жигдрээгvй, явц нь удаан байгаа учраас барилгын материалын vйлдвэрлэл, худалдаа vйлчилгээ зогсонги хэвээр байна. Тvvний хэрээр гаднаас орж ирдэг барилгын гол тvvхий эд, бараа материал ємнєх жилvvдийг бодвол ихээхэн багасчээ.
Улирлын чанартай барилгын ажил ч удааширчээ
Ийнхvv их барилга царцанги маягтай байхад "Зуун айл" орчмын барилгын материалын худалдаа ямар байгааг сонирхлоо. Иргэдийн дунд "Би чадна"-ынхан гэсэн нэртэй сайн дурьш барилгачдын хувьд сезон эхэлсэн ч ажлын олдоц ховор байгаа ажээ. Тэдний єгvvлснээр ємнєх жилvvдийг бодвол барилгын ажлын олдоц ховордож, дээр нь бараа, бvтээгдэхvvний vнэ ємсєн нь амьжиргаанд ч нєлєєлсєн гэнэ. "Jobi" тєвийн гадуур эргэлддэг "Би чадна"-ынханд иргэдийн итгэх итгэл ч алдарсан гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Учир нь тэдний зарим нь хийсэн ажлаа дуусгадаггvй, чанар муутай хийдэг, материал дээр нь ажилладаг, эргээд хандах гэхээр олддоггvй зэрэг олон шалтгааны улмаас vйлчлvvлэгчээ алддаг байна. Єнєєдрийн байдлаар "Jobi" тєвийн гадна 30 гаруй хvн улирлын чанартай барилгын ажил хийхээр єєрийн чаддаг ажлаа цаасан дээр бичээд хvн хvлээж суугаагаас харахад ажлын олдоц ховор гэдэг нь vнэн бололтой. Ганц, нэг хvн ажлын хєлсийг нь сонйрхохоос хэтрэхгvй байсан зэргээс харвал тэдэнд ч барилгын ажил олдохгvй болжээ. Энэ бvхнээс тунгаавал нэг талдаа манай орны барилгын салбар хєл дээрээ босоход хугацаа хэрэгтэй байгаа нь харагдана. Єнєє жил улсын хэмжээний 34 МСVТ-ийг барилгын мэргэжлийн 3000 гаруй боловсон хvчин тєгсєж байгаа гэнэ. Тэдний тодорхой хувь нь явцын дунд ажлын байртай болж, томоохон барилгын компанид ажилд орсон байна. Vлдсэн нь єєрийгєє зах зээлд борлуулах аж. Он гарсаар ємнєд хєршєєс барилгын салбарт ажиллуулахаар багагvй хэмжээний хятад ажилчин орж иржээ. Нарийвчилсан тоог нь хариуцагч байгууллага гаргаагvй байлаа. Барилгын салбарын хєгжил ид хvчээ авч байсан. 2007-2008 онд жилдээ 100 гаруй мянган хятад барилгачин Монголд ажиллаж байв. Єнєєдєр барилгын салбар хямралаас гарч амжаагvй, улирлын чанартай ажил нь жигдрээгvй байна.
Н.Мєнхтєр
Улстөрийн тойм