Сара Хардингийн шинэ “найз”

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Сара Хардингийн шинэ “найз”

Английн нэрт дуучин, топ модель Сара Хардинг ганц бие амьдарч байгаагаа зарлаад удаагүй байгаа ч саяхан шинэ найзтай болжээ. Тэрбээр лхагва гаригийн үдэш Лондонд болсон  “UK Lingerie Awards”-т өөрийн шинэ найз болох алаг шар  могойг үнсч, олныг гайхашруулжээ.

Түүнчлэн тэрбээр гоёмсог даашинз өмсч, хүзүүндээ могойгоо тавьсан нь  хуран цугларсан зочдын анхаарлыг хамгийн ихээр татсан байна.

Сара Их Британийн алдартай хамтлагуудын нэг "Girls Aloud"-ын гишүүн бөгөөд  Английн "Ultimo" дотуур хувцасны компанийн нүүр царай болж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард Британийн “The Sunday Times” сониноос 30 нас хүрээгүй баячуудыг тодруулсан бөгөөд Сара Хардинг дээрх жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж