Дэлхий даяар лалын шашинтнуудын ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа “Innocence of Muslims” кинонд тоглосон Америкийн жүжигчин Синди Ли Гарсиz уг киног ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан нь найруулагчийн хариуцлагагүй байдалтай холбоотой гэсэн утга бүхий мэдэгдэл хийжээ. Учир нь тэрбээр уг кинонд анх тоглохдоо адал явдалт, сонирхолтой кинонд тоглож байна гэж бодсон бөгөөд дэлхийн олон мянган лалын шашинтнуудын дургүйцлийг ийм ихээр хүргэнэ гэж огт төсөөлөөгүй гэжээ. Түүнчлэн Синди Ли Гарсия найруулагч надад миний дүрийг танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн ч киноны талаар өөр мэдээлэл өгөөгүй гэжээ. Харин түүний тоглосон уг кино дэлхий дахинд ийм их шуугиан дэгдээсэн нь өөрийнх нь амь насанд аюул занал учруулах вий гэхээс тэрбээр маш ихээр айж байгаагаа мэдэгдэлдээ дурьдсан байна.
Э.АНХТУЯА