
Энэхүү бээлий нь гар утастай bluetooth-ээр холбогдон ажиллах ба чигчий хуруундаа микрофонтой харин эрхий хурууны хэсэгтээ бяцхан спикертэй гэнэ.
Мөн энэхүү бээлийн нь Bluetooth холболттой, touchscreen-тэй бүх гар утаснуудад таарч ажиллах ба хар болон саарал өнгөтэйгөөр худалдаалагдах юм.
Одоогоор уг бээлий нь худалдаанд гараагүй байгаа боловч урьдчилсан захиалгаа авч эхлээд байгаа аж.
Энэхүү бээлий нь энэ намар буюу аравдугаар сард худалдаанд гарах ба 65 ам.долларын үнэтэй байх ажээ.
Т.МӨНХТҮВШИН