Европын Төв банк өрийн зах зээлд түрэмгийлэл хийх болсноо есдүгээр сарын 6-нд албан ёсоор зарлажээ. Үнэт цаасны худалдан авалтад хязгаарлалт хийхгүй гэсэн байв. ЕТБ-ны тэргүүн Марио Драги зөвхөн мандатын хүрээнд нэг үгээр хоёрдагч зах зээл дээр үйл ажиллагаа явуулна гэсэн байв.
Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын Холбооны нөөцийн систем (Төв банк) үл хөдлөх хөрөнгийн үнэт цаасыг сар бүрд 40 тэрбум ам.доллараар худалдан авах болсноо зарласан юм. Хожим тодруулснаар Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны тэргүүн Уильям Дадли (William Dudley) “тооны зөөлрүүлэлтийн” гурав дахь ээлжийг эдийн засгийн хөгжлийн хурд өстөл үргэлжлүүлэх болно гэжээ.
Японы банк 10 их наядынхаа хагасыг урт хугацааны бондыг 2013 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд, богино хугацаатай үнэт цаасыг ирэх жилийн зургадугаар сар хүртэл худалдан авах ажээ. Зах зээлд энэ мэдээ нааштай нөлөөлөн 19-ний өдрийн биржийн арилжаагаар Nikkei 225 индекс 1,2 хувиар нэмэгджээ. Иенийн доллартай харьцуулсан ханш доошилжээ. Тэр нь Японы хувьд бас нааштай мэдээ болов. Хүчтэй иен экспортлогч нарт нэлээдгүй хохирол авчирсан юм.