“Ice Top” залууст урам өгнө

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Ice Top” залууст урам өгнө

Хип хоп урсгалыг жинхэнэ утгаар нь үзэгч, сонсогчдод мэдрүүлж байсан “Ice Top” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад тэсрэлт хийхээр шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд удахгүй сонсогчдын сонорт шинэ бүтээлүүдээ хүргэх юм байна. “Ice Top” хамтлаг нь анх 1998 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн. Хамтлагийн хамгийн анхны “Шүтээн минь” цомог гарсан даруйдаа хит болж, 2001 онд “Алтан шонхор” наадмаас шилдэг хип хоп хамтлагаар шалгарч байсан удаатай. Тус хамтлагийн “Уйлах эрхгүй хайр”, “Ум мани бадми хум”, “Сүлжээ”, “76”, “Бид илүү”, “Саак”, “Энэ миний хайр” зэрэг дуунууд хит болж байсан бөгөөд одоо ч сонсогчдын сонсох дуртай дуунууд хэвээр байна.
“Ice Top” хамтлагийн реппер Коби шинэ цомгийнхоо талаар “Биднийг гарч ирж байх үед зарим хүмүүс үзэн ядаж, зарим нь дэмжиж ойлгодог байсан. Харин одоо бол залуус бүгд хип хопыг ойлгодог болсон байна. Тиймээс одоо л бидний дуугарах цаг нь болсон болов уу. Бид уран бүтээлдээ эргэн орж байна. Сонсогчдодоо амалж байна. Шинэ уран бүтээлээрээ жинхэнэ тэсрэлтийг хийх болно. Гэхдээ одоо бидний хийж буй шинэ уран бүтээлүүд маань хэн нэгний улыг шагайх бус залууст урам өгөх зорилготой дуулж байгаа юм” хэмээн хэлэв.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж