Энэ намрын загварын хамгийн гол хандлага нь /тренд/ oversized буюу нэвсгэр, чөлөөт стиль. Харьцааг зөвөөр хадгалахын тулд зууван харагдах сүр бараатай чөлөөт пальто, эсвэл эрэгтэй эмэгтэй гэлтгүй өмчихөж болох мөрөөрөө өргөндүүхэн сонгодог эсгүүрийн пальто, том сүлжмэлтэй кардиган цув зэрэг “хэлбэр галбир томтой” хувцсыг харин бага хэлбэр хэмжээний дэгжин харагдах харандаан банзал, сав ба уут мэтийн даашинз, хөлийн хэлбэр барьсан леггинс буюу нарийн брюкэн өмдтэй хослуулах хэрэгтэй болж байна.
Галбирийг томсгох нь эсгүүрээс гадна чөлөөтэй унжих нэмэгдлээр гарч ирнэ гэдгийг санах хэрэгтэй. Зарим тохиолдолд дизайнчид олон давхрагатай буюу зүймэл, үслэг эсвэл олон янзын гадрага харагдуулахаар, ер бусын байдлыг улам тодруулж өгөх материалыг ашиглажээ.
Мөрний шугамыг тэлж өгсөн нь 1940-өөд ба 1990-ээд онуудын гэх хоёр үеийн загваруудыг санагдуулж байна.
Дайны үеийн загваруудаас эрэгтэйчүүдийн эсгүүрээр чанд, өргөн энгэртэй, хоёр эгнээ товч бүхий пиджак, пальто “зээлдэгдсэн” байна.
Эмэгтэйчүүдийн хувьд, өнгөрсөн зууны сүүлийн арван жилийн “Т” хэлбэрийн зураглал нь эр хүнийх шиг “ширүүн төрхийн хувцастай” эрч хүчтэй, шийдэмгий эмэгтэйчүүдийн дүрийг энэ удаа дагуулан эргэж ирэв.
Гэхдээ ч мөрний өргөн тэлэлт нь ер бусын гадарга, хэлбэрлэг материалын жигд зөөлөн шугамаар илүү хүүхэмсэг төрхийг өгч буйтай хослосон нь энэ намар өвлийн загварт байгааг мартах хэрэггүй.
Цэргийн дүрэмт хувцасны элементүүд, цэрэгжсэн стиль эрэгтэй, эмэгтэй загварын аль алинд нь тааралдана.
Гэхдээ цэрэгжилт эрчүүдийн хувцсанд энгийн бөгөөд шуудхан харагдана.
Цэрэг цамцыг санагдуулахаар цамцнууд, армийн хүрэм шиг хагас пальто, наагдмал карман, савхин бүс зэргээр цэрэгжилт орчин үеийн дизайнд нь орж ирэв.
Эмэгтэйчүүдийн цэрэгжилтийн стиль нь арай илүү тайзны урлагийн маягаар торго, арьс мэтийн “мэдрэмжтэй” материалаар цэрэгжсэн цамц, костюм, комбинзон нь оёгдож, “түрэмгий” металлаг зүйлсээр чимэглэгджээ.
Хуучиршгүй хилэн
Энэ улиралд биднийг жендерийн тэгш эрх бараг бүх стиль зураглал, материалд хүлээж байгаа бололтой.
Үүний нэг том гэрч нь эрчүүдийн ч эмэгтэйчүүдийн хувцсанд дизайнерууд хилэн даавууг өргөн хэрэглэснээс харж болно.
Энэ шаардлагатай, ажиллагаатай материал нь оройн гоёлд ч ердийн өдөр тутмын хувцсанд ч ашиглагдаж байна.
Эрэгтэйчүүдийн цуглуулгад хилэн, хамба хилэнгээр хийгдсэн пиджак, брюк байгаагаас гадна уг материалаар энгэр , зах ханцуйн деталийг хийжээ.
Харин эмэгтэйчүүдийн гоёлд энэ материалаар хантааз, шулуун богино даашинз, юүдэнтэй өргөн цамц зэргийг хийжээ.
Өнгөрсөн зун бид тодорхой янзаар хэвлэсэн зурагтай даавуун хувцаснаас нэгэн цуглуулгад хоёроос гурвыг хэрэглэж буйг харсан.
Харин энэ удаа дизайнчид нэг хэвлэлтийн материалаар хийсэн хувцсаар биднийг гоёж байна.
Обойны зураг шиг ч мебелийн хээ ч мэт эсвэл толинд бууж буй угалз мэтээр харагдах хэвлэмэл 1960 оны стилийн зоримог костюмууд, шаахай, цүнх, алчуур зэрэг ассессуаруудыг чимэглэж байна.
Энэ бүгдийг нэгэн зэргээр өмсч, зүүх ёстой болж байх шиг.
Гэхдээ дизайнеруудын тархинд буусан бүтээлийг заавал өмсөх албагүй шүү дээ.
Хэзээд мөн арьс, шир
Дизайнерууд хэвшмэл загварыг эвдэхийг эрмэлзэн арьс ширээр зөвхөн гадуур хувцаснаас гадна өөр олон зүйл хийлээ.
Тухайлбал, баримал гэмээр дугтуй сав маягийн даашинз, бие барьсан банзал, өмд, галбир ихтэй хүрэм хантааз, комбинзон зэргийг арьсаар урлажээ.
Лакдаагүй, толин гадаргатай, зөөлөн хар өнгийн арьс сонирхолтой хэлбэрийг бүтээхэд хамгийн эхэнд сонгогдсон байна.
Мөн намрын загварт металлаг гадаргатай арьс уламжлалын дагуу орж ирэв. Гол өнгө нь хар хөхөөс зэс ба улаан алтлаг хүртэл өргөн сонголттой.
Эрчүүдэд зориулагдсан үслэг эдлэл
Эрчүүдийн загварт дандаа байгаад байдаггүй үслэг материал энэ улирлын загварт шингэж.
Нэг хэсэгтээ л загварын ертөнцийг байлдан дагуулсан хагас пальто, нэхий дээл эргэн ирж байна. Хуучин стилийн эргэн ирснийг эргэсэн зах нь улам ч тодруулна.
“Эрчүүдийн” үслэг эдлэлд тавьж байгаа гол шаардлага нь материалыг “хөрөнгөтөнжүүлэхгүй” байх.
Хамгийн үнэтэй үслэг эдлэлд хэтэрхий чухалчилж хандаад хэрэггүй гэнэ.
Хөнгөмсөг маягаар үслэг дэгжин эдлэлдээ хандан өмсвөл илүү зохимжтой гэж дизайнчид зөвлөж байна.
Бүрх малгай
Стиль нь ассессуараа дагалдуулдаг нь нууц биш. Шинэ намрын стильд бүрх малгай онцгойлон гарч ирэв. Ийм малгайн маш олон төрөл сүүлийн үед үзүүлэн дээр харагдаагүй. Хэлбэр, загвар содон сонин хийцтэй бүрх малгай эрэгтэй, эмэгтэйчүүдийг ялгалгүйгээр хүлээж байна.
Гэхдээ өдөр тутмын амьдралд зориулагдсан загварууд нь илүү тайван төрхтэй ажээ. Өнгөрсөн зууны далаад оны өргөн хүрээтэй малгайнууд, сонгодог загварууд, киноны бортгон малгайнууд, хулигаан стилийн саравчтай кепкүүд, үстэй малгайнуудаас та сонголтоо хийж болж дээ.
Орчин үеийн загвар зохион бүтээгчид загвараа шахан тулгаад байдаггүй, харин санал болгодог. Амин чухал хандлагад нь стилийн, өнгийн, хэлбэр хийцийн, материалын сонголтууд дандаа бий. Загварын шинэ хандлагыг гаргахдаа дизайнерууд өмнөхөө үгүйсгэдэггүй тэднийг баяжуулан шинээр бүтээдэг. Тийм ч учраас хуучнаа хураахаар яарсны хэрэгүй.