![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Анхдугаар хуралдааныг хийснээс хойш ээлжит бус чуулганыг зарлаж 13 асуудал хэлэлцэж, баталсан. Ээлжит бус мягмар гаригт хаалтаа хийсэн. Харин УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-эд эхлэх юм байна. Намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн бөгөөд үүний дотор Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх аж. Мөн энэ тогтоолын нэгдэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхаар УИХ-ын дарга тогтоосон байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрүүлж, Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газат тус тус даалгах үүргийг УИХ-ын дарга үүрэг болгосон байна.
Ш.ЧИМЭГ
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)