Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг ёсоор өнөөдөр худалдаа зохион байгуулав. Өнөөдрийн хувьд банкууд 14,9 сая ам.долларыг 1396-1401 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 93 сая юанийг 221.7-222.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 222.0 төгрөгийн хаалтын ханшаар 82.0 сая юань худалджээ.
У.БОЛОР