Хаягийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Хаягийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсооно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2012 оны 9 дүгээр 23-ны өдрөөс эхлэн хаахаар болжээ. Энэ хязгаарлалт ирэх арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх аж. Тиймээс дээрх хугацаанд улсын хэмжээнд хаягийн шилжилт хөдөлгөөн хийхгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж