Гаалийнхан сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Гаалийнхан сургалтад хамрагдаж байна

Гаалийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан ГЕГ-ын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төвийн   “Цахим сургалт” лаборатори ашиглалтад оржээ. Өнөөдөр болсон “E-Learning” хөтөлбөрийн хүрээнд “Цахим хичээл”-ийн системд нэвтрэх эрх авах үйл ажиллагаанд ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг болон ГЕГ-ын газар, хэлтэс, албадын дарга нар  оролцсон байна.

Түүнчлэн Судалгаа, хөгжлийн төвийн  “Цахим сургалт” лаборатори ашиглалтад орсноор анхны сургалтаа явуулж эхэлсэн байна. Орчин үеийн стандарт, технологиор тоноглогдсон  тус лабораторид явуулж буй “Гаалийн улсын байцаагчийн давтан сургалт” есдүгээр сарын 17-ноос 30-ны хооронд үргэлжлэх юм. Сургалтад Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймаг зэрэг 11 газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч хамрагдаж байна.

Э.НАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж