
Түүнчлэн Судалгаа, хөгжлийн төвийн “Цахим сургалт” лаборатори ашиглалтад орсноор анхны сургалтаа явуулж эхэлсэн байна. Орчин үеийн стандарт, технологиор тоноглогдсон тус лабораторид явуулж буй “Гаалийн улсын байцаагчийн давтан сургалт” есдүгээр сарын 17-ноос 30-ны хооронд үргэлжлэх юм. Сургалтад Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймаг зэрэг 11 газар, хороодын 24 гаалийн улсын байцаагч хамрагдаж байна.
Э.НАР