УДЭТ-ын өдрүүд Баян-Өлгийд буудаллав

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

УДЭТ-ын өдрүүд Баян-Өлгийд буудаллав

УДЭТ-ын хамт олон “УДЭТ-ын өдрүүд” хэмээх аялан тоглолтоо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ удаа баруун бүсийн аймгууд болох Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Ховд нутгуудаар аялах драмын өдрүүд хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ зориулж, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, С.Мехалковын “Бардам туулай”, Д.Мэндсайханы “Ээж ээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгүүдээр аяны богцоо дүүргэжээ. Энэ сарын 7-нд хөдөө орон нутгийг зорьсон УДЭТ-ын баг өнөөдөр Баян-Өлгий аймагт буудалласан юм. Тус аймагт гурав хоног үргэлжлэх драмын театрын өдрүүдийн хүрээнд драмын жүжгүүдээ толилуулахаас гадна үзэгчидтэй чөлөөт уулзалт зохион байгуулах ажээ.

Энэ удаагийн аялан тоглолтын бригадыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран ахалж байгаа ба Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, Э.Батхүү, Б.Отгонбат, Б.Эрдэнэцэцэг, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар зэрэг УДЭТ-ын алдартай жүжигчдээс бүрдсэн нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй орон нутгийн иргэдэд драмын урлагийг түгээж байгаа юм.

Баян-Өлгий аймагт тоглох тоглолтын хуваарь:

Есдүгээр сарын 20-нд:

18.00 цагт Нээлтийн ажиллагаа
19.00 цагт Д.Мэндсайханы “Ээж ээ” уянгын жүжиг
21.00 цагт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжиг

Есдүгээр сарын 21-нд:

11.00 цагт С.Мехалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг
14.00 цагт С.Мехалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг
19.00 цагт Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг
21.00 цагт Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг

Есдүгээр сарын 22-нд:

11.00 цагт С.Мехалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг
14.00 цагт С.Мехалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг
19.00 цагт Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” драмын жүжиг
21.00 цагт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжгийг тус тус тоглоно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж