Байнгын хорооны гишүүд ГХЯ-д уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны гишүүд ГХЯ-д уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд урьж, уулзалт ярилцлага хийв. Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Л.Цог, Д.Бат-Эрдэнэ, Б.Болор, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, С.Оюун, О.Баасанхүү нар болон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Оюунхорол нар оролцов. Сайд Л.Болд уулзалтыг нээж хэлэхдээ, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалахын сацуу түүний хөгжлийн томоохон зорилтууд, ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад бодлогын хэсгийг бүрэн хэрэгжүүлж хангахын төлөө ажиллахаа онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр тус яамны зарим удирдах ажилтан яамны үйл ажиллагааг товч мэдээлж, Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцааны холбогдох асуудлаар байр суурийг танилцуулав.

Уулзалтын төгсгөлд оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, харилцан санал солилцсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж