Төв аймагт төмс хураалт 55 хувьтай байгаа аж. Энэ онд нийт талбайнхаа 2725 га талбайгаас 51160 тн төмс хураагаад байгаа гэнэ. Сумдаас Жаргалант 1212 га талбайгаас 57 хувиар 29911 тн төмс хураасан үзүүлэлтээр тэргүүлжээ. Мөн Сүмбэр сум 203 га талбайгаас 3450 тн, Цээл сум 101 га талбайгаас 1711 тн, Борнуур сум 467 га талбайгаас 7711 тн, Баянчандмань сум 290 га талбайгаас 3412 тн, Батсүмбэр сум 150 га талбайгаас 1976 тн, Угтаалцайдам сум 51,5 га талбайгаас 712 тн төмс тус тус хураан авч бусад сумаа хошуучилж явна. Нийт сумдын төмс тариалсан талбайн хэмжээ харилцан адилгүй болохоор хураан авсан төмсний хэмжээ ч харилцан адил байгаа аж. Одоогийн байдлаар 2,5 га-д төмс тариалсан Баянсум 17,5 тн төмс хураан авсан ба нэгжийн ургац нь 70 цт, Лүн, Сэргэлэн сумууд 15-20 га талбайгаас 72-240 тн төмс хураан авсан байна.
Э.САР