Улаанбаатар хот Хөх хоттой хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот Хөх хоттой хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ӨМӨЗО-ны Хөт хотын соёлын өдрүүдийн хүрээнд манай улсад айлчилж байгаа  Хөх хотын Ардын Засгийн газрын дарга Чинь Иг хүлээн авч уулзлаа. Хөх хотын дарга албан тушаалаа авснаас хойш төлөөлөгчдийн хамтаар хамгийн анхны айлчлалаа хийж байна гэдгээ уулзалтын эхэнд онцлон тэмдэглээд, биднийг халуун дулаанаар угтан авч байгаад та бүхэнд талархаж байна гэсэн юм. Нийсэлийн Засаг дарга Улаанбаатар хотод тавтай морлин саатахыг уриад, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцлоо. Дараа нь талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хот, Хөх хоттой нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, спорт, хот төлөвлөлт ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэт байгал хамгаалал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж