БНСУ-тай багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

БНСУ-тай багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр 12.00 цагт “Сөүл” ресторанд хийх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна. Бага, дунд сургуулийн багш солилцооны энэхүү хөтөлбөрийн хүрээнд  Монголоос 20 багш БНСУ-д, БНСУ-аас мөн  20 багш манай улсад ажиллахаар болсон байна. Ингэхдээ хоёр орны багш нар  сурган хүмүүжүүлэх арга туршлагаа  солилцохын зэрэгцээ хоёр орны соёл, уламжлал, хөгжил дэвшилтэй танилцах гэнэ.

 Монголоос сонгогдсон багш нарын тухайд, мэргэжлийн ур чадварын уралдаанд байр эзэлсэн Орхон аймгийн багш н.Байгальмаа, оны шилдэг илтгэлийн уралдаанд түрүүлсэн Дархан-Уул аймгийн багш М.Дорж нар багтжээ. Харин БНСУ-аас ирсэн багш нар нийслэлийн 84, 48, 45, 2, 20, 23, 24, 52 дугаар сургууль болон ”Ирээдүй” цогцолбор, ”Монгени”, ”Улаанбаатар” дунд сургуульд ажиллахаар болсон аж.

Монгол улс, БНСУ-ын хооронд хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр цаашид уламжлал болон хэрэгжиж, хоёр орны боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж