Уэльсийн Хунтайж Чарльз болон түүний эхнэр Камила нар өнгөрсөн зургадугаар сард болсон Хатан хаан хоёрдугаар Элизабетийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн арга хэжээний хүрээнд гадны зарим улсаар айлчлах болсныг өчигдөр хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд ирэх арваннэгдүгээр сард Австрали болон Шинэ Зеландаар айлчлах юм байна. Хатан хааны гэр бүлийнхэн түүний угсаа залгамжилсны 60 жилийн ойг өнгөрсөн зургадугаар сард улс даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд ойн хүрээнд гэр бүлийн гишүүд олон улсаар айлчлахаа мэдэгдээд байсан. Харин Хунтайж Чарльз болон түүний эхнэр Камила нарын айлчлал хатан хааны ойн хүрээнд хийгдэж байгаа анхны айлчлал биш юм. Учир нь Ханхүү Уильям болоод Кейт нар Азийн орноор аль хэдийнэ айлчлалаа эхлүүлээд байгаа юм. Хунтайж Чарльз, Камила нар Австралид хийх айлчлалынхаа үеэр дэлхийн хамгийн том хэмжээний морин уралдаан болох “Melbourne Cup”-ийг үзэх гэнэ.
Э.Анхтуяа