Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах томоохон наадмуудын нэг “Тони Авардс”-ын шагналт жүжигчин, бүжигчин Бейн Верин эхнэрээсээ салжээ. Хосууд өчигдөр Лос–Анжелесийн шүүхээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан байна. Кино ертөнцөд өөрийн уран бүтээлүүдээрээ танигдсан Бейн анх 1976 оны долдугаар сард эхнэр Нэнси Брунертэй хуримаа хийн гэр бүл бололцож байсан гэнэ. Түүний тоглосон хамгийн анхны кино нь "Pippin" нэртэй дэлгэцийн олон ангит кино гэнэ. Харин дараа нь тэр Алтан бөмбөрцөгийн шагнал хүртсэн “How I Met Your Mother", "Roots" кинонуудад тоглосон байна.
Э.Анхтуяа