Чанаргvй актив худалдах нууц наймаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Чанаргvй актив худалдах нууц наймаа эхэлжээ

Монголын тєр амжилттай яваа бизнесийнхний ажлыг булаадаг муйхар аргаа давтахаар шийдсэн бололтой. Энэ удаад тєр єєрийгєє тєдийгvй єдий тєдий зээлдэгчдийн амь амьдралыг нуруундаа тээж яваа арилжааны банкуудыг дээрэмдэхээр зэхэж байна. Уг тєлєвлєгєє нь олон нийтийн болон хэвлэлийнхний анхаарлын тєвд єртєєд ирмэгц ойр ойрхон тактикаа єєрчилж байгаа нь асуудал ямар ноцтой болохыг харуулж байгаа юм. Тухайлбал, арилжааны банкуудыг одоогийн байр суурин дээрээ тогтож vлдэх бараг боломжгvй тєсєл, хєтєлбєр боловсруулж, олон нийтэд ил тод болоод "гэрэл цохиод" ирэхээр Монголбанкнаас нэгэн сонины бvтэн нvvр гаруй хэмжээтэй тодруулга єгсєн байна. Дэлхийд байхгvй стандартаар яаран сандран бэлтгэсэн "тодруулга" нэртэй асуулт, хариултад саяхан батлагдсан Банкны тухай хуульд зааснаар Монголбанк хэмжээлшгvй эрх мэдлээ хэрэгжvvлж эхэлнэ гэдгээ тунхагласан байх юм. Наад зах нь тєрєєс мєнгєн дэмжлэг авсан арилжааны банк "дээрээс єгсєн 30 сарын" дотор банкаа буцаан худалдан авч чадахгvй бол худалдана гэсэн байна. Хэдийгээр тєр єєрийн оролцооны хувиа "Олон нийтэд ил тод, дуудлага худалдааны зарчмаар худалдана" гэж байгаа ч анаж байгаа акулууд нь тодорхой. Харин уг хєтєлбєр чанаргvй активуудын тухайд нэг их анхаарахгvй байгаа нь анзаарагдлаа. Тэр ч байтугай чанаргvй активуудыг хэнд, хэрхэн "худалдах" талаар далд наймаа хэдийнэ эхэлчихээд байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Тухайлбал, Л.Пvрэвдорж нэгэн группт найдвартай барьцаа бvхий томоохон хэмжээний зээлvvдийг шилжvvлэх тухай ам тохироо явагдаад байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Ингэснээр оросуудын мэдэлд байдаг том групп манай банк санхvvгийн салбарыг хvнд байдлаас гаргасан нэр хvндийг хvлээх нь. Гэтэл vйл ажиллагаагаа хэвийн явуулж буй найдвартай зарим банкуудад тийм ч найдвартай бус зээлvvдийг шилжvvлэн авч магадгvй байгаа ажээ. Энэ байдал Монголбанкны ерєнхийлєгчийн суудлыг ганхуулах том сэжим болж магадгvй гэдгийг ч эх сурвалж нуусангvй. "Анод"-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.2 тэрбум тєгрєгийг тєрєєс барагдуулж єгєєч гэсэн Монголбанк, Сангийн яамнаас "Анод"-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн 5.2 тэрбум тєгрєгийг тєрєєс барагдуулж єгєєч" гэсэн хvсэлтийг єнгєрсєн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр тавьсан. Гэвч баахан шvvмжлvvлж, "Асууд-лаа УИХ-д тавь" гэсэн урагшгvй хариу сонсоод буцсан юм.


Ийм байдлаар урагштай яваа банкуудаа тєр дарамтлаад эхэлбэл хэн бизнесээ амжилттай явуулж, дарамт хvлээхийг хvсэх билээ. Одоогоос хэдэн жилийн ємнє "Зуучлах товчоо" нэртэй бай-гууллага vйл ажиллагаа амжилттай явуулж эхэлснээр тєрийн дарамт хvртэж, дээрэмдvvлж байсныг олон хvн санаж байгаа байх. Ийм байдлаар улс тєр нь бизнесийн vйл ажиллагаанд хvч тvрэн орж, ашигтай объектийг эзэлсэн жишээ нэг бус бий. Харин vvнд гадныхан оролцож эхэлбэл жинхэнэ аюул нvvрлэх нь тэр. "Банкны салбарын бvтцийг єєрчлєх, дахин хєрєнгєжvvлэх" хєтєлбєрийн шугамаар ирэх Солонгос зєвлєхvvдийн TOO нэмэгдсэн, тэдний талаар бvрэн дvvрэн мэдээлэл єгєхгvй байгаа нь ч сэжигтаамгийг нэмэгдvvлж байна. Мєн Засгийн газрын хуралдаанаар асуудлаа оруулахын ємнєхєн яаралтай засвар єєрчлєлт хийсэн нь уг хєтєлбєрийг батлуулах гэж яаж улайрч байгаа нь харагдлаа. Хамгийн гол нь уг тєсєл хєтєлбєрт заасан Удирдах хорооны бvтэц анхаарал татаж байгаа. Оюутолгойн ТУЗ-ийг сонгосны дайтай хатуу дэг журамтай Удирдах хороонд олон нийтийн болон мэргэжлийн ажиглагчдын байр суурийг тусгах боломжгvй бололтой. Энэ хаалттай шугамд багтан зєвхєн томоохон банкирууд хийгээд тєсєл хєтєлбєр боловсруулагчдад таалагдах нарийн чиг vvрэгтэй ажлыг хэн хийх бол. Мєн ядуугаа гайхуулдаг Монголын тєр худалдаж авсан банкуудаа хэнд, яаж зарах бол гэдэг нь хамгийн аймаар. Асуудлаа ялимгvй зєєлрvvлж, заримыг нь ойлгогдохооргvй болтол тойруу замаар єєрчлєн зvсээ хувиргасан удаахь хєтєлбєр тун удалгvй Засгийн газрын хуралдаанаар айдас тvгшvvр дагуулан орж ирэх нь лавтай.

У.ОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж