“Туурайн төвөргөөн” ардын язгуур урлагийн наадам өнгөрсөн мягмар гаригт Монголын түүхийн музейд нээлтээ хийжээ. Энэхүү наадмыг Монголын шинэ хөгжмийн ассоциацаас санаачлан жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 14 дэх жилдээ зохиож байгаа аж. Наадам энэ сарын 30-ныг хүртэл Улаанбаатар хотоос гадна Дорноговь аймаг, Өвөрхангай аймгуудад зохиогдох гэнэ. Харин хаалтын арга хэмжээ есдүгээр сарын 30-нд Байгалийн түүхийн музейд болох юм байна.
Э.САР