Жүжигчин Г.Нарансолонгын сэтгэл өвджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Нарансолонгын сэтгэл өвджээ

Саяхны нэгэн өдөр “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонгыг их л бухимдуу явахад нь тааралдав. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт авхуулсан зургуудыг нь цахим хуудсуудад зөвшөөрөлгүй тавьж байгаад бухимджээ. Түүнчлэн зураг, мэдээний дор бичсэн элдэв сэтгэгдэл түүний сэтгэлийг ихэд өвтгөдөг гэнэ. Жүжигчин бүсгүй “Бид ч гэсэн өвддөг зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Ядаж үр хүүхдийг минь зүгээр байлгаж болдоггүй юм байх даа” хэмээн хэлэх үгээ олж ядан байв. Дашрамд сонирхуулахад, “Амьдрал сайхан” тоглолтоороо энэ намрын хошин шогийн үзүүлбэрийн салхийг хагалсан “Х ТҮЦ” хамтлагийнхан хөдөө орон нутгийг зорьжээ. Тэд аялан тоглолтоо Сэлэнгэ аймгаас эхэлсэн бөгөөд Дархан-Уул, Орхон аймагт зочилж, үзэгчдэдээ шинэхэн тоглолтоо толилуулах аж.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж