УИХ-ын дарга Хүүхдийн ордонд зочлов

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Хүүхдийн ордонд зочлов

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Эрдэнэт хотын шинээр ашиглалтад орсон “Хүүхдийн ордонтой” танилцаж, хүүхдүүд, багш, нийгмийн ажилтнуудтай уулзжээ. Тэрбээр “Бидний ирээдүй болсон хүүхдийн хөгжил хүмүүжлийн төв болсон Хүүхдийн ордонтой танилцаж байгаадаа  сэтгэгдэл өндөр байна. Цаашид хүүхэд багачуудад тохирсон, тэдний сэтгэлд нийцсэн  олон дугуйлан, секц ажиллуулж улам их амжилт гаргаарай” хэмээн ерөөж, “Сутай хайрхан” хэмээх уран зургийг ордны хамт олонд бэлэг болгон дурсгажээ. Дараа нь УИХ-ын дарга аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БЭОТ/-д очиж, ажил байдалтай танилцжээ. Мөн Жаргалант сумын Хангал голын дагуух ногоочдын бригадаар орж,  ногоочидтой уулзаж саатжээ. Түүний дараагаар Сэлэнгэ аймгийн Хөтөл, Дархан-Уул аймгийг зорьсон байна.

Л.БАТАА /ЭРДЭНЭТ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж