Тавантолгойн асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар санал солилцов

УИХ
дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-ын
Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг өнөөдөр
хүлээн авч, уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, дэлхийн зах зээл
дээр нүүрсний үнэ унаж байгаа нь Монгол Улсын төсөв хүндэрч, алдагдал
нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглээд, дан ганц уул уурхайг бус эдийн
засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд АНУ-тай эдийн засаг, худалдааны
салбарт хүрсэн түвшингээ ахиулах шаардлага байна гэв. Гэхдээ эрчим
хүчний нүүрсний стратегийн ач холбогдол хэзээ ч буурахгүй гээд манай
улсын нүүрсний томоохон орд газрын нэг Тавантолгойг ашиглахад хамтрах
боломжтой компанийн нэг нь Америкийн Пибоди гэж Засгийн газар үнэлсэн.
Иймд Тавантолгойн ордын ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа, хамтран ажиллах,
хөрөнгө оруулах сонирхол хэвээр байгаа эсэхийг сонирхон санал
солилцлоо.

Эрхэм гишүүн Н.Батцэрэг, хууль тогтоох байгууллага,
түүний гишүүд хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ноён Б.Күүнцтэй мөн
ярилцав.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж