Ким Чен Ун аавынхаа ахлах тогоочтой уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун аавынхаа ахлах тогоочтой уулзжээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн хувийн ахлах тогтооч байсан Япон улсын иргэн Кенжи Фүжимотог өчигдөр хүлээн авч, уулзсан байна. Кенжи Фүжимото нь Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн хувийн тогоочоор олон жилийн турш ажилласан, гэвч амь насанд нь аюул учирсны улмаас 2001 онд эх орон руугаа дүрвэсэн аж. Гэхдээ түүний гэр бүлийнхэн өдгөө ч Пхеньянд амьдардаг гэнэ. Түүнийг Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр Пхеньянд ирэхийг урьсан бөгөөд тэд дотноор мэдчилж, дурсамж яриа өрнүүлсэн байна. Кенжи Фүжимото эх орон руугаа дүрвэхээс өмнө бага Кимтэй үргэлж тоглодог, дотно харилцаатай байжээ. Ким Чен Ун Кенжи Фүжимотод өөртэй нь хамт морь унаж, теннис, сагсан бөмбөг тоглож, цанаар гулгаж, тоглож байсанд талархаж явдгаа хэлжээ. Фүжимото Умард Солонгост хоёр долоо хоногийг өнгөрүүлэх бөгөөд энэ хугацаанд Пхеньян хотоор зугаалж, дэлгүүр хэсэх гэнэ. Мөн тэрбээр Ким Чен Уны эхнэртэй уулзаж, ярилцжээ. Тэрбээр  Умард Солонгосоос явсныхаа дараа удирдагч Кимийн гэр бүлийнхний талаар олон тооны ном бичсэн байна. Хэдийгээр  Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун яг ямар зорилгоор Кенжи Фүжимотод урилга илгээж, хүлээн авч уулзсан нь тодорхойгүй ч Кенжи Фүжимото түүний талаар болон улсынх нь талаар ганц ч таагүй үг хэлээгүй аж.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж