Есөн хуулийн төсөл, зургаан тогтоол баталжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Есөн хуулийн төсөл, зургаан тогтоол баталжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит бус чуулганы хугацаанд баталсан хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл болон хийсэн ажлаа тайлагналаа. УИХ-ын анхдугаар хуралдаан, ээлжит бус чуулганаар тус байнгын хороо нийт есөн хууль баталж, зургаан УИХ-ын тогтоолын төсөл баталсан байна. Мөн 15 санал дүгнэлт гаргажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан байна. Орон нутгийн сонгуулийг ирэх арванэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах бөгөөд уг хуультай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль хүчингүйд тооцох тухай УИХ-ын тогтоол зэрэг төслүүийг хэлэлцсэн байна. Мөн тус байнгын хороогоор хэлэлцсэн чухал асуудал нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу баталсан байна.

Мөн Олон нийтийн радио телевизийн  Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, Монголбанкны Ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх, томилох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ээлжит бус чуулганы үед хамгийн олон хуралдсан, ачаалалтай ажилласан нь манай байнгын хороо байлаа. УИХ-ын бүтэц, Засгийн газрын бүтцийг батлах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд амжилттай ажиллалаа” гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж