
Харин ням гаригт нийслэлийн хэмжээнд 161 хүн эрүүлжүүлэгдэж, иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 591 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 56 үйлдэл бүртгэгджээ. Үүнээс бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, хулгайн найм, дээрмийн нэг, танхайн найм, хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг 26 гарсныг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүрэгт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас нэгнийгээ амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэсгийнхэн шалгаж байна.
П.Наран